ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС  

 

2021 оны 11 дүгээр сарын 09                              № 25                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1003 цагт эхэлж, 1420 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал хариуцсан дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэл захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал Д.Ганбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд захирал М.Банзрагч, Геологи, уул уурхайн сургуулийн дэд захирал Б.Батдэмбэрэл, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Н.Эрдэнэхүү, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Б.Тунгалагтамир нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар, өвчтэй: Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин нар. 

Хэлэлцэх асуудал:

1. 2020/2021 оны хичээлийн жилийн төгсөлт, 2021/2022 оны хичээлийн жилийн элсэлтийн тайлан, цаашдын зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал 

2. Бакалаврын хөтөлбөрөөр төгсөгчдийн суралцах хугацаандаа эзэмшсэн чадамжийн үнэлгээг зохион байгуулах асуудал

           СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

           МХТС-ийн захирал Н.Чулуунбанди 

3. ШУТИС-ийн физикийн сургалтын өнөөгийн байдал, шийдвэрлүүлэх асуудал

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

ХШУС-ийн дэд захирал Д.Ганхуяг 

Бусад асуудал:

- Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн асуудал

                     ЭШХАЭ дэд захирал Т.Намнан  

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Элсэлттэй холбоотой асуудлыг хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан, судалгаа тооцоотой, зөв оновчтой төлөвлөлт боловсруулж танилцуулахыг комиссын дарга, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал)-д хариуцуулав. 

2. Оюутны төгсөлтийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг оновчтой, зөв зохион байгуулах, шинээр элссэн элсэгч болон оюутнуудын бүртгэл мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүрэн оруулж, дуусгах асуудлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны дарга Д.Батдорж нарт үүрэг болгов. 

3. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр төгсөгчийн чадамжийн үнэлгээг хийх, бүх бүрэлдэхүүн сургууль, нэгжийн хэмжээнд мөрдөх үнэлгээний арга зүйг боловсруулж, 2021/2022 оны хичээлийн жилийн хаврын улирлаас туршилтаар хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн тогтов. 

4. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр төгсөгчийн чадамжийн үнэлгээг хийх, арга зүйг боловсруулан, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од дарга нарт хариуцуулав. 

5. ШУТИС-ийн бүрэлдэхүүн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн нь харьяа хүрээлэн болсонтой холбогдуулан зарим лаборатори, тоног төхөөрөмж, эд хогшлыг балансаас балансад шилжүүлэх асуудлуудыг судлан, танилцуулахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Банзрагч нарт үүрэг болгов. 

6. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 299 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнг, харьяа хүрээлэн болгохтой холбоотой асуудлыг ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Банзрагч нарт үүрэг болгов. 

 

Захиргаа, хүний нөөцийн газар