ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 10 дугаар сарын 05                             № 21                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн цахим хурал 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1027 цагт эхэлж, 1240 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харъяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: ШУТИС-ийн Оюутны холбооны дэд тэргүүн Б.Эрдэнэбүрэн. 

Хэлэлцсэн асуудал:

1. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын төслийн хэрэгжилт, сургалтын төв байгуулах тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар

БуХС-ийн захирал А.Энхбат 

2. "Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологи" бакалаврын хөтөлбөр шинээр нээх тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар

БуХС-ийн захирал А.Энхбат 

3. "ШУТИС дахь философийн боловсрол" асуудал

          СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

          БуХС-ийн захирал А.Энхбат 

4. Өмнөговь аймагт ШУТИС-ийн харъяа сургууль байгуулах тухай

          ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

           ГУУС-ийн захирал Л.Пүрэв 

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. ШУТИС, БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухааны мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын сургалт, судалгааны төв” байгуулахыг дэмжин, захирлын зөвлөлийн гишүүдийн саналыг төвийн дүрэмд тусгах, холбогдох дүрэм журмын дагуу зохих засвар оруулан, ШУТИС-ийн захирлын тушаалаар батлуулахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан), Механик, тээврийн сургуулийн захирал (Д.Цолмонбаатар), Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал (А.Энхбат) нарт үүрэг болгов. 

2. “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” бакалаврын хөтөлбөр шинээр нээхийг дэмжиж, холбогдох дүрэм журмын дагуу бэлтгэл ажлыг ханган ажиллах, ШУТИС-ийн хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал), Механик, тээврийн сургуулийн захирал (Д.Цолмонбаатар), Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал (А.Энхбат) нарт үүрэг болгов.

3. ШУТИС-ийн магистрын сургалтын хөтөлбөрт философийн хичээл оруулах асуудлыг ШУТИС-ийн хөтөлбөрийн хорооны хуралд танилцуулж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж тогтов.

4. Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургууль шинээр байгуулах тухай асуудлыг дэмжиж, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хуралд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтов.

5. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Холбооны салбарын ахлах багш Д.Долгорсүрэнгийн эмчилгээний зардалд зориулан ШУТИС-ийн 2021 оны хамтын гэрээний дагуу Мэдээлэл, холбооны технологийн сургууль 2 сая төгрөг, БАС, БАТС, БуХС, ГХС, ГУУС, ДаТС, МехТС, ҮТС, ХШУС, ЭХС, захиргаанаас тус бүр 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов. 

6. ШУТИС-ийн гэрээт харуул хамгаалалтын албаны харуулын ажилтан албан үүргээ гүйцэтгэж байгаад ажлын байрандаа нас барьсанд эмгэнэл илэрхийлж, ШУТИС-ийн захиргаанаас тусламж үзүүлэхээр тогтов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР