ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээс
tsengelmaa

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 9 дүгээр сарын 22                                № 20                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн цахим хурал 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1005 цагт эхэлж, 1220 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны дэд тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар хуралд оролцов. 

Хэлэлцсэн асуудал:

1. “ШУТИС-ийн музейн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг,

Ажлын хэсэг 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн музейн үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг дэмжин, батлахаар тогтов.

 

 

Захиргаа, хүний нөөцийн газар