ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлээс
tsengelmaa

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 9 дүгээр сарын 09                                № 19                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн цахим хурал 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1105 цагт эхэлж, 1424 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Байр ашиглалтын нэгдсэн албаны дарга Д.Орхон, Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны дарга Д.Батдорж, Эрүүл мэнд, спортын төвийн захирал Ц.Ононтуул нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин. 

Хэлэлцсэн асуудал:

1. 2021/2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, элсэлтийн дүн мэдээ, хичээлийн жилийн зорилт

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

ХБТЭ дэд захирал Д.Мягмарсүрэн 

2. 2021/2022 оны хичээлийн жил захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн 2021/2022 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөтэй уялдуулан бодитой төлөвлөж дахин боловсруулж, өнөөдрийн хурлаар яригдсан зарчмын шинжтэй саналыг тусгаж захирлын зөвлөлийн дараагийн хуралд танилцуулахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал (Д.Мягмарсүрэн)-д хариуцуулав.

2. ШУТИС-ийн хэмжээнд коронавируст ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, танхимын сургалтын бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны удирдамж батлахаар тогтов. Удирдамжийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг их сургуулийн хэмжээнд хариуцлагатай хэрэгжүүлж, ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нар болон нийт багш, ажилтан, оюутнуудад уриалав. 

3. ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар 2021/2022 оны хичээлийн жилд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулж, батлахыг дэмжив.

4. Танхимын хичээл сургалт эхлэхтэй холбоотой коронавируст ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, танхимын хичээл сургалтын бэлэн байдлыг хангахад шаардагдах эд материал, хэрэгслийн зардлыг ШУТИС-ийн эрсдэлийн сангаас санхүүжүүлэхээр тогтов.

 

 

 

Захиргаа, хүний нөөцийн газар