Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын Дугаар А/01 тушаалыг үндэслэн Механик, тээврийн сургууль дээр Металлурги, Машин үйлдвэрлэл, Металл боловсруулалтын салбарын мэргэжилтэнд Мэргэшсэн болон Зөвлөх инженерийн зэрэг олгох 150 цагийн сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 21-ээс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд явуулах болсон тул хамрагдах хүсэлтэй инженер техникийн ажилтнууд 2021 оны 06 дугаар сарын 21-ний дотор материалаа ирүүлнэ үү.
Жич:Зөвлөх инженер гэх мэргэжлээрээ 25-аас доошгүй жил, Мэргэшсэн инженер гэх мэргэжлээрээ 5-аас доошгүй жил үйлдвэрлэл дээр тогтвортой ажилласан, батламжид заасан эрхлэх ажил үйлчилгээний хүрээнд инженерийн тооцоолол хийх, үйлдвэрлэлийн технологийн процесс, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, засвар үйлчилгээ зэрэг ажлыг удирдан гүйцэтгэх, гүйцэтгэлд хяналт тавих чадавхтай, техникийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн, эрх зүйн мэдлэгтэй мэргэшлийн өндөр ёс зүйтэй, тангараг өргөсөн инженер байна.
Холбоо барих утасны дугаар: 99089277, 89017727
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв