ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний ээлжит бус хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 03 дугаар сарын 09                         № 07                      Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр онлайнаар 1110 цагт эхэлж 1320 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх тухай

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

     ЗХНГ-ын дарга Н.Ганзориг 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагаанд сүүлийн гурван хичээлийн жилийн ажлын үзүүлэлтээр дүгнэж, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээр тогтов. 

2. ШУТИС-ийн багш, ажилчдын ирцийг QR кодоор бүртгэх систем нэвтрүүлж байгаатай холбогдуулан хамт олондоо мэдээлэл өгч, бүртгэлийн системийг хэвшүүлж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов. 

3. Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдон мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, чиглэлийн дагуу хамт олны дунд гарч болох эрсдэлээс сэргийлэх, ШУТИС-ийн хичээлийн байруудад ирэх багш, ажилтнуудын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн удирдлагад үүрэг болгов. 

4. ШУТИС-ийн хичээлийн байруудын цэвэрлэгээ, ариутгалыг сайжруулж, зайлшгүй шаардлагаар ажлын байранд ирж ажиллаж байгаа ажилтнуудаар халдвар хамгааллын дэглэм баримтлуулахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдэд үүрэг чиглэл өгч ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзоригт хариуцуулав.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР