ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 03 дугаар сарын 02                        № 06                       Улаанбаатар хот 

 

      Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр онлайнаар 1010 цагт эхэлж 1300 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин. 

Хэлэлцсэн асуудал:

1. Механик, тээврийн сургуулийн 2019 он, 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

     ДАА-ны дарга Х.Дэлгэрсайхан 

      - Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. Механик, тээврийн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн холбогдох арга хэмжээ авах тухай тушаалын төсөл боловсруулан танилцуулахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан), Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал (Ц.Баатархүү), Захиргаа, хүний нөөцийн газрын дарга (Н.Ганзориг) нарт хариуцуулахаар тогтов.

2. Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй хаагдаагүй төслүүдийн холбогдох баримтыг бүрдүүлэн үр дүнг тайлагнах, тухайн төсөлтэй холбоотой тооцоог барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Механик, тээврийн сургуулийн захирал (Д.Цолмонбаатар)-д үүрэг болгов. 

3. Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хэмнэлтийн горимд ажиллах шаардлага тулгарч байгаа тул санал боловсруулан, эргэж ярилцахаар тогтов. 

4. Багш, ажилтнуудын ирц бүртгэлийг ШУТИС-ийн хүний нөөцийн системд тулгуурлан QR кодоор бүртгэх систем нэвтрүүлэхийг дэмжиж, улам боловсронгуй болгон туршилт хийж танилцуулахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал (Б.Сүхбат), Мэдээллийн технологийн төвийн захирал (Р.Төрбат) нарт үүрэг болгов. 

5. Боловсролын багц хуулийн Дээд боловсролын хууль, Судалгааны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн сүүлийн хувилбарт тусгах ШУТИС-ийн саналыг томъёолж, танилцуулахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан), Захиргаа, хүний нөөцийн газрын дарга (Н.Ганзориг) нарт хариуцуулав. 

6. 2025 оноос албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулахтай холбоотой ажиллагсдын монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад, монгол бичгийн хэрэглээний орчныг бүрдүүлэх, их сургуулийн хэмжээнд бэлтгэл ажлыг эхлүүлэх, хангах тал дээр авах арга хэмжээний төлөвлөлт, санал, дүгнэлт боловсруулж, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга (Н.Ганзориг)-д үүрэг болгов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР