ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний ээлжит бус хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ЭЭЛЖИТ БУС (ОНЛАЙН) ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 02 дугаар сарын 09                         № 05                      Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр онлайнаар 1105 цагт эхэлж 1245 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар. 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Коронавируст халдвар /ковид-19/-ын тархалтыг бууруулах үүднээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоох 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдрүүдэд ээлжийн ажилчдыг байрлуулан ажиллуулж, хоол хүнсний хангамж олгох, тухайн өдрүүдийн цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1.5 дахин хэмжээгээр нэмэгдүүлэн олгохоор тогтов.

2. Ажлын байранд байрлан ажиллах боломжтой ажилчдыг судалж, ажиллах нөхцөл, үүрэг хариуцлагыг танилцуулж, хуваарь гарган, харилцан тохиролцсон гэрээ байгуулан ажилчдын нэрсийг Байр ашиглалтын нэгдсэн албанд ирүүлэхийг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад даалгав.

3. Дээрх өдрүүдэд байрлан ажиллах ажилчдын нэрс, хуваарийг хянаж нэгтгэн, үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр дотоод зохион байгуулалт хийхийг Байр ашиглалтын нэгдсэн албаны дарга Д.Орхон, байрлан ажиллах ажилчдын нэрсийг ШУТИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нарт тус тус даалгав.

4. Коронавируст халдвар /ковид-19/-ын тархалтыг бууруулах үүднээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд хичээлийн болон оюутны байраар орж гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоох, их сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс ажлын файл, зарим тоног төхөөрөмжийг холбогдох зөвлөмжийн дагуу бүртгэж багш нарт өгөх, ажилтнуудыг гэр гэрээс нь онлайнаар ажиллуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгж, газар, албаны захирал, дарга нарт даалгав.

5. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон цагаан сарын баярын өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гэр гэртээ байхыг ШУТИС-ийн нийт багш, ажилчдад уриалав.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР