ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны онлайн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ОНЛАЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

2021 оны 02 дугаар сарын 02                             № 04                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр онлайнаар 1005 цагт эхэлж 1340 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн оюутны байрын журамд өөрчлөлт оруулах тухай

     СОАЭ дэд захирал Х.Энхжаргал 

2. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн магистр, докторын сургалт, судалгааны үйл ажиллагааг сайжруулах тухай       

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

МХТС-ийн захирал Н.Чулуунбанди 

3. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдэд хийсэн дүн шинжилгээ, үр дүн /мэдээлэл/

     СОАЭ дэд захирал Х.Энхжаргал,

     ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү 

4. ШУТИС-Коосэн Технологийн коллежийн бүтцэд тэнхим байгуулах тухай 

               СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

               ШУТИС-Коосэн Технологийн коллежийн захирал Д.Болдбаатар 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “ШУТИС-ийн оюутны байрын журам”-ын төсөлд орхигдсон зүйл, заалтуудыг нэмж тусгаж, зохих найруулга хийн захирлын тушаалаар баталгаажуулахаар тогтов. 

2. “ШУТИС-ийн оюутны байрын журам”-ын төслийн алдааг засаж, орхигдсон зүйл, заалтыг нэмж тусган, редакцийн найруулга хийсэн хувилбарыг ШУТИС-ийн захирал, дэд захирлуудад танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Байр ашиглалтын нэгдсэн албаны дарга Д.Орхон нарт үүрэг болгов. 

3. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн бүтцэд “Мэдээлэл, холбооны технологийн ахисан түвшний сургууль” виртуал дотоод бүтэц /албан бус/ зохион байгуулан 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд туршиж, үр дүнг нь хичээлийн жилд багтаан ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хуралд танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди нарт үүрэг болгов. 

4. ШУТИС-Коосэн Технологийн коллежийн бүтцэд тэнхим байгуулахыг дэмжиж, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлэхээр тогтов. 

5. ШУТИС-Коосэн Технологийн коллежийн тэнхимийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт боловсруулан, батлуулахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, ШУТИС-Коосэн Технологийн коллежийн захирал Д.Болдбаатар нарт үүрэг болгов. 

6. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш Чулуунхүүгийн Ванчигдашийн эмчилгээний зардалд зориулан ШУТИС-ийн 2021 оны хамтын гэрээний дагуу 2 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн саналыг дэмжив. 

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР