ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний онлайн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ОНЛАЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 01 дүгээр сарын 19                         № 02                       Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр онлайнаар 1105 цагт эхэлж 1400 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал  Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, хуралд суугаагүй ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлэгт хамруулах, "Оюутнуудад кредитийн урамшуулал олгох журам"-д өөрчлөлт оруулах тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал 

2. 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл сонголт, сургалтын төлбөр төлөлтийн талаар

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

     СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. ШУТИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлэгт хамруулах, "Оюутнуудад кредитийн урамшуулал олгох журам"-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг түр хойшлуулав. 

2. 2019/2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан боловч төлбөр нь төлөгдөөгүй оюутнуудын судалгааг оюутан нэг бүрээр гаргаж, тэдгээр оюутнуудын асуудлыг хэрхэн шийдэх талаар санал санаачилга гарган, оюутнуудтай зөвшилцөж ажиллахыг ШУТИС-ийн харьяа болон бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад үүрэг болгов. 

3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Түр журам батлах тухай” А/11 дугаар тушаалыг мөрдөх, оюутан, суралцагчдын хаврын улирлын сургалтын төлбөрийг уян хатан нөхцөлөөр төлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг ШУТИС-ийн харьяа болон бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР