ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны онлайн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ОНЛАЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 01 дүгээр сарын 12                        № 01                       Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр онлайнаар 1005 цагт эхэлж 1316 цагт өндөрлөв. Хурлыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал удирдав. 

Хуралд: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Захирал Б.Очирбат, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин. 

Хэлэлцсэн асуудал:

1. 2021/2022 оны хичээлийн жилийн элсэлтийн журмын төсөл

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал 

2. Хүний нөөцийг чадавхжуулах сургалт

    СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

    ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

    НБТ-ийн захирал Д.Ганбат 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2021/2022 оны хичээлийн жилийн элсэлтийн журмын төсөлд зохих өөрчлөлт оруулан батлахаар тогтов. 

2. Хүний нөөцийг чадавхжуулах сургалт онлайн зохион байгуулах, сургалтын төлөвлөгөөг бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдэд хүргүүлэхийг Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбатад, онлайн сургалтад нийт профессор багш нарыг бүрэн хамруулах зохицуулалт хийж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад хариуцуулахаар тогтов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР