ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны онлайн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ОНЛАЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

    2020 оны 12 дугаар сарын 25                           № 25                         Улаанбаатар хот 

      Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр онлайнаар 1105 цагт эхэлж 1249 цагт өндөрлөв. Хурлыг Захирал /ректор/ Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /проректор/ Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /проректор/ Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /проректор/ Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал /проректор/ Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Хэлэлцсэн асуудал:

1. Нээлттэй боловсрол, сургалтын нөөц материал MOOC хөгжүүлэх, нэвтрүүлэх чиглэлийн

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

НБТ-ийн захирал Д.Ганбат 

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Нээлттэй боловсролын төвийн үйл ажиллагаа, үр ашгийг 2021 онд зөв оновчтой төлөвлөж, үйл ажиллагааны орлогоор төвийн үйл ажиллагааг бүрэн хариуцах, ШУТИС-д тодорхой хэмжээний орлого оруулж, түүгээрээ ШУТИС-ийн цахим сургалтын үйл ажиллагааг дэмжих, мөн дараа дараачийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр бий болгох, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдтэй уялдаа холбоотой ажиллахыг Нээлттэй боловсролын төвийн захирал /Д.Ганбат/-д үүрэг болгов.  

2. Нээлттэй боловсролын төвийн бүтэц, орон тоо, үйл ажиллагааг бэхжүүлэх удирдлага зохион байгуулалт, менежментийг сайжруулах талаар санал боловсруулж танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /Т.Намнан/, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга /Н.Ганзориг/ нарт хариуцуулахаар тогтов. 

3. 2020/2021 оны хичээлийн жилийн намрын улирлын төгсөлтийн диплом хамгаалалт, улсын шалгалтын үйл ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны дотор дуусгахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/-д үүрэг болгов. 

4. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон энэ үед зайлшгүй шаардлагаар хичээлийн байранд ирж ажиллаж байгаа багш, ажилтан, ажиллагсдыг бүртгэж, халдвар хамгааллын дүрэм мөрдүүлж ажиллах боломжоор хангаж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгж, газар, албадын захирал, дарга нарт үүрэг болгов.

5. Жилийн эцсийн тайлан, баланс гарч байгаатай холбогдуулан нягтлан бодогч нарыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /Л.Баяр-Эрдэнэ/-д, санхүүгийн бүртгэлийг бүрэн гүйцэд бүртгэлжүүлэх, зохих дүрэм, журмын дагуу баримт материалыг эмх цэгцтэй төрөлжүүлж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, ахлах нягтлан бодогч нарт үүрэг болгов.

6. ШУТИС-ийн захирал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед их сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс асуудал эрхэлсэн дэд захирлууд, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт үүрэг чиглэл, даалгавар өгч, халдвар хамгааллын дэглэмийг баримталж хариуцлагатай байхыг нийт багш, ажилтан, ажиллагсад уриалав. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР