ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний онлайн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ОНЛАЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2020 оны 12 дугаар сарын 09                       № 24                         Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр онлайнаар 1105 цагт эхэлж 1452 цагт өндөрлөв. Хурлыг Захирал /ректор/ Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /проректор/ Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /проректор/ Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /проректор/ Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал /проректор/ Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн 2021 оны төсвийн төсөл

           ХБТЭ дэд захирал Б.Сүхбат 

2. “Оюутны дотуур байрын журам”-д өөрчлөлт оруулах тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал 

3. “Боловсрол 4.0” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, зарчим, үзэл баримтлал

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

НБТ-ийн захирал Д.Ганбат 

Бусад асуудал,  

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн 2021 оны төсвийн төслийг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. 

2. “Оюутны дотуур байрын журам”-д өөрчлөлт оруулах тухай төсөлд өнөөдрийн хурлаар яригдсан санал, холбогдох албан тушаалтнуудын саналыг тусгаж дахин боловсруулалт хийн хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/-д үүрэг болгов. 

3. Ажлын хэсгийн танилцуулсан үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж, өнөөдрийн хурлаар яригдсан саналуудыг судалж үзээд, зохих саналуудыг тусгаад, найруулга, редакцийн засвар өөрчлөлт оруулж дахин боловсруулахыг үүрэг болгов. 

4. ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг маш муу боловсруулж байгааг анхааруулан, танилцуулга, шийдвэрлүүлэх асуудал, хурлаас гарах шийдвэрийн төсөл ойлгомжтой, судалгаа тооцоо бүрэн хийгдсэн хурал болохын өмнөх долоо хоногийн пүрэв гарагт багтаан ректор, асуудал эрхэлсэн дэд захирал, Захиргаа, хүний нөөцийн газрын даргад танилцуулж гарын үсэг зуруулж зөвшөөрөл авч, баасан гарагийн 18.00 цагаас өмнө е-оффист байрлуулж, асуудлыг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн гишүүн танилцуулж байхыг нийт гишүүдэд анхааруулав. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР