ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

      2020 оны 11 дүгээр сарын 10                                   № 21                                Улаанбаатар хот 

 

      Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1705 цагт өндөрлөв. Хурлыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /проректор/ Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /проректор/ Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /проректор/ Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал /проректор/ Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд захирал М.Банзрагч, Геологи, уул уурхайн сургуулийн дэд захирал Б.Батдэмбэрэл, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Захирал /ректор/ Б.Очирбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, хуралд суугаагүй Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. ОСҮА-ны өнөөгийн байдал, “Оюутны карьер хөгжлийн хөтөлбөр”-ийн танилцуулга

             СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

            ОСҮА-ны дарга Н.Санчирбаатар 

2. ШУТИС-ийн 2020 оны төсвийн тодотгол, 2021 оны худалдан авалтын төлөвлөгөө

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат 

3. KOICA олон улсын байгууллагатай хамтарсан Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхийг бэхжүүлэх төслийн ажлын явц

МХТС-ийн захирал Н.Чулуунбанди

Төсвийн зохицуулагч А.Эрдэнэбаатар 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “Оюутны карьер хөгжлийн хөтөлбөр”-ийн төсөлд бүрэлдэхүүн сургуулиудаас санал авч, дахин боловсруулалт хийн, дараагийн хурлаар хэлэлцүүлэхийг Оюутны соёл, үйлчилгээний албаны дарга /Н.Санчирбаатар/-д хариуцуулав. 

2. ШУТИС-ийн 2020 оны төсвийн тодотголын төслийг дэмжин, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. 

3. ШУТИС-ийн 2021 оны худалдан авалтын төлөвлөгөөний төсөлд орхигдсон ажлын саналуудыг тусгаж нэгтгэн, Удирдах зөвлөлийн хурлаар 2021 оны төсвийн төсөлтэй хамт хэлэлцүүлэхээр тогтов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР