ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

      2020 оны 10 дугаар сарын 27                                  № 20                                 Улаанбаатар хот 

 

      Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1605 цагт өндөрлөв. Хурлыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /проректор/ Т.Намнан удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /проректор/ Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /проректор/ Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /проректор/ Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал /проректор/ Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, Геологи, уул уурхайн сургуулийн дэд захирал Б.Батдэмбэрэл, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Б.Тунгалагтамир, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Захирал /ректор/ Б.Очирбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, хуралд суугаагүй: Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны статистик үзүүлэлтүүд

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

ХХТГ-ын дарга Ж.Арслан 

2. БШУЯ, Үндэсний аудитын газрын аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу хийгдсэн арга хэмжээний тайлан

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ 

3. ШУТИС-д мөрдөгдөж буй дүрэм, журмыг шинэчлэх ажлын явцын тайлан

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү 

4. ШУТИС-д чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

- Бүрэлдэхүүн сургуульд болгонд “чанарын менежер”-ийн орон тоо шинээр батлахыг дэмжлээ.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР