“Тамхинд амьсгалах агаараа бүү алд” 14 хоногийн аян зохион байгуулах удирдамж
dorjsuren

Зорилго:

Оюутан залуус, багш ажилчдыг тамхидалт, дам тамхидалтаас хамгаалах, хүний эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд учруулах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, тамхины хор уршгийн талаарх мэдлэг мэдээллээр хангах, эрүүл цэвэр орчныг бий болгох нь энэхүү ажлыг зохион байгуулахад оршино.

Зорилт:

  • Оюутан залуус, багш нарт тамхины хор уршгийг сурталчлах
  • Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санамж, тодорхой мэдээллүүдийг  хүргэх
  • Сургуулийн орчинд тамхидалтыг зогсоож, эрүүл цэвэр орчныг бий болгох

Хамрах хүрээ: ШУТИС-ийн оюутан залуус, багш ажилчид

Хугацаа: 2020 оны 10-р сарын 26-ний өдрөөс 2020 оны 11-р сарын 06-ний өдөр

Ажлын төлөвлөгөө

Хугацаа /14 хоног/

Тайлбар

1

 “Тамхинд амьсгалах агаараа бүү алд” 5 минут яриа хийх

Аяны хугацаанд

Нийт багш нар хичээлийн сүүлийн 5 минутын хугацаанд

2

“Тамхины хор хөнөөл” –ийн талаар оюутнуудад яриа хийх /Лекцийн хичээлийн сүүлийн 10 минутад/

 

Аяны хугацаанд

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Эрдэнэчимэг, Ч. Доржпалам

3

Урьдчилсан сэргийлэх талаар санамж, анхааруулгыг хичээлийн байруудад наах

Аяны хугацаанд

ШУТИС-ийн 1,2,Т байр, Номын сан

4

1, 2, Т, Номын сангийн үүдэнд хөлтэй анонс байрлуулах  /1.8х0.8, 1.6х0.6/

Аяны хугацаанд

ШУТИС-ийн 1,2,Т байр, Номын сан

5

ШУТИС-ийн Т байрны гадна талбайн тохижилт, тамхины цэгийн зураг төсөл боловсруулах, батлуулах

Аяны хугацаанд

 

 

 

6

Тамхины хор уршиг, тамхины эсрэг хууль тогтоомж мөн хөгжилтэй асуулт хариултын АХА тэмцээн оюутан залуусын дунд зохион байгуулна

 

Аяны хугацаанд

ШУТИС-ийн БАС-ийн Оюутны зөвлөлөөс тус тэмцээнтэй холбоотой удирдамж гаргаж зохион байгуулна

7

Тамхины хор уршиг, тамхины эсрэг хуулийг таниулан мэдүүлэх зорилготой зураг болон видеог үзүүлэх

Аяны хугацаанд

ШУТИС-ийн II байрны 3 давхрын самбарт

8

Тамхины баг хийж оюутан залуусыг тамхинаас татгалзахыг уриална

Аяны хугацаанд

Аяны хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд

Зохион байгуулагч: ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль