ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2020 оны 10 дугаар сарын 20                                   № 19                                Улаанбаатар хот  

 

Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1845 цагт өндөрлөв. Хурлыг Захирал /ректор/ Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал нар удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /проректор/ Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /проректор/ Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /проректор/ Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал /проректор/ Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд захирал М.Банзрагч, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. “Авъяасыг дэмжих хөтөлбөр”, "Академик авъяасыг дэмжих журам"-ын төслийн танилцуулга

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

     Ажлын хэсэг 

2. 2019/2020 оны хичээлийн цахим төгсөлт, 2020/2021 оны хичээлийн жилийн элсэлтийн тайлан, цаашдын зорилт

    СОАЭ дэд захирал Х.Энхжаргал 

3. 2019/2020 оны хичээлийн жилд ШУТИС-ийн маркетингийн чиглэлээр хийсэн үйл ажиллагааны гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээ

   ХБТЭ дэд захирал Б.Сүхбат 

4. ШУТИС-ийн Уул уурхайн хүрээлэнгийн 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан

        ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

        ДАА-ны дарга Х.Дэлгэрсайхан 

Бусад асуудал,

  • ГУУС, ЭХС-ийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай

ГУУС-ийн захирал Л.Пүрэв

               ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. “Авьяасыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийг зарчмын хувьд дэмжин, зохих өөрчлөлт, редакцийн найруулга хийх нь зүйтэй гэж тогтов. 

2. “Авьяасыг дэмжих журам”-ын төсөлд захирлын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, зохих өөрчлөлт найруулга хийж түр журам болгож батлуулж, мөрдөхийг ажлын хэсгийн ахлагч, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан)-д үүрэг болгов. 

3. Шинэ хөтөлбөртэй холбоотой асуудлыг шуурхай зохион байгуулан, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал), Геологи, уул уурхайн сургуулийн захирал (Л.Пүрэв), Механик, тээврийн сургуулийн захирал (Д.Цолмонбаатар), Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал (Н.Чулуунбанди), Эрчим хүчний сургуулийн захирал (Ч.Мангалжалав)-д үүрэг болгов. 

4. Маркетинг, олон нийттэй харилцах албаны ажлын тайланг сонсож, сайн ажилласан гэж дүгнэв. 

5. Дотоод аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг залруулж, хууль эрх зүйд нийцүүлж ажиллахыг Уул уурхайн хүрээлэнгийн захирал (Х.Жаргалсайхан), хүрээлэнгийн нягтлан бодогч (Дөлгөөн) нарт үүрэг болгов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР