ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

     2020 оны 09 дугаар сарын 22                                  № 17                                       Улаанбаатар хот 

 

      Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1711 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал нар удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар, хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн багш ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг сайжруулах тухай

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

ЭМСТ-ийн захирал Ц.Ононтуул 

2. Магистрын түвшний сургалтын шинэ хөтөлбөр нээх тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

БАТС-ийн захирал Г.Баттүвшин 

3. “ШУТИС-2030” стратеги төлөвлөгөө боловсруулсан ажлын тайлан, цаашид хийж ажил

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Багш, ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг сайжруулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын боломж нөхцөлийг сурталчлан таниулах, ШУТИС гуравдугаар шатлалын улсын 2 дугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулах нөхцөлийг судлах, 2020 оны төсвийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Эрүүл мэнд, спортын төвийн захирал Ц.Ононтуул нарт даалгахаар тогтов. 

2. Ахисан түвшин магистрын шинэ хөтөлбөрийг “ШУТИС-ийн магистр, докторын сургалт, судалгааны ажлын хөтөлбөр боловсруулах ажлын удирдамж, заавар”-ын дагуу боловсруулан, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хөтөлбөрийн дэд хороогоор хэлэлцүүлж, ШУТИС-ийн Хөтөлбөрийн хороонд санал ирүүлэхийг Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшинд үүрэг болгов. 

3. Механик, тээврийн сургуулийн ахмад настан Д.Лханагийн эмчилгээний зардалд ШУТИС-ийн 2019 оны хамтын гэрээний дагуу Механик, тээврийн сургууль 2 сая төгрөг, захиргаа болон бусад бүрэлдэхүүн сургуулиуд тус бүр 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР