ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны ээлжит бус хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2020 оны 09 дугаар сарын 15                                   № 16                                Улаанбаатар хот

 

   Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1415 цагт эхэлж 1550 цагт өндөрлөв. Хурлыг Захирал /ректор/ Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /проректор/ Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /проректор/ Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /проректор/ Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал /проректор/ Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн дэд захирал Ж.Азжаргал, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов.

Чөлөө авсан: Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү.

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны шийдвэр 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн бүх шатны боловсролын байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжүүлэх болсонтой холбоотой асуудлаар шуурхай хуралдаж холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл, даалгавар өглөө.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР