ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

         2020 оны 09 дугаар сарын 08                                  № 15                              Улаанбаатар хот 

 

     Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1015 цагт эхэлж 1225 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн дэд захирал Ж.Азжаргал, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү. 

Хэлэлцсэн асуудал:

1. Гадаад хэлний сургууль /ГХС/-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн тайлан

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

2. Судалгааны төв байгуулах тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

           МХТС-ийн захирал Н.Чулуунбанди 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гаргасан алдаа зөрчлийг арилгах, хариуцлага тооцох тушаалын төсөл, ректорын албан даалгавар боловсруулж танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

2. Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын зөвлөх профессор Ж.Цэвээнжавын эмчилгээний зардалд ШУТИС-ийн 2019 оны хамтын гэрээний дагуу Геологи, уул уурхайн сургууль 2 сая төгрөг, захиргаа болон бусад бүрэлдэхүүн сургуулиуд тус бүр 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов. 

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР