ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

 

      2020 оны 08 дугаар сарын 31                                  № 14                                    Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хичээлийн VIII байрын хурлын танхимд 1410 цагт эхэлж 1756 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /проректор/ Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /проректор/ Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /проректор/ Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал /проректор/ Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн дэд захирал Ж.Азжаргал, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд захирал М.Банзрагч, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Б.Тунгалагтамир, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. 2020/2021 оны хичээлийн элсэлтийн дүн, мэдээ

                       СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

2. Гамшгаас хамгаалах менежмент” хичээлийн тухай

                      СБЗГ-ын дарга Д.гэрэлт-Од

3. 2020/2021 оны хичээлийн жил захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

            ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1 .2020/2021 оны хичээлийн жилийн элсэлт, оюутнуудын хичээл сонголт, сургалтын төлбөр төлөлтийн байдалд анхаарал хандуулж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов. 

2. ШУТИС-ийн хичээл сонголтын вэб хаагдсаны дараа элсэлтийн дүн мэдээг дахин танилцуулахыг Сургалтын хөтөлбөр бүртгэлийн албаны дарга /Д.Батдорж/-д хариуцуулав.

3. Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн стандартыг боловсруулж, сургалтыг ШУТИС өөрөө зохион байгуулах тухай холбогдох эрх бүхий байгууллагуудаас албан ёсоор санал авч, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн тогтов.

4. 2020/2021 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулан, батлахаар тогтов.

5. 2020/2021 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулан, батлахаар тогтов.

6. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багш Чулуунбаатарын Цолмончимэгийн эмчилгээний зардалд ШУТИС-ийн 2019 оны хамтын гэрээний дагуу Хэрэглээний шинжлэх ухааны сургууль 2 сая төгрөг, захиргаа болон бусад бүрэлдэхүүн сургуулиуд тус бүр 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР