ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл явагдана

ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл  2020 оны 09 дүгээр сарын 21-26-ны хооронд харьяалагдах байр тус бүрд явагдах тул материалаа бүрдүүлэн өөрийн биеэр очиж бүртгүүлнэ үү.

Жич: Хөл хорио цээрийн үед оюутны байранд амьдрах хүсэлтэй I курсийн оюутнуудын бүртгэлийг цахимаар урьдчилан авсан. Тэдгээр оюутнууд дараах хуваарийн дагуу өөрийн сонгосон байрандаа очиж бүртгүүлнэ. 

Оюутны байрны бүртгэл:

  1. 2020 оны 09 дүгээр  сарын 21-22 нд I курсийн оюутан
  2. 2020 оны 09 дүгээр  сарын 23-24 нд I, II курсийн оюутан
  3.  2020 оны 09 дүгээр  сарын 25-26 нд III, IV курсийн оюутан тус тус бүртгэнэ.

Бүрдүүлэх материал: 

1. Байранд амьдрахыг хүссэн өргөдөл

2. Цахим үнэмлэхийн хуулбар

3. Цээж зураг 3х4 хэмжээтэй 6% /Сүүлийн 3 сард авхуулсан ижил байх/

4. Сургуулийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

5. Оюутны үнэмлэх /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

6. Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

7. ДОХ-ын шинжилгээг оюутны байранд орсны дараа нэгдсэн журмаар зохион байгуулах тул шинжилгээний 5000 төгрөг төлсөн баримт (данс: ШУТИС-захиргаа, Голомт банк 1102928177)

Жич: Оюутны байранд ороход үзүүлдэг эрүүл мэндийн үзлэгийг байранд орсны дараа 2020 оны 10 дугаар сарын 12-16 ний өдрүүдэд ШУТИС-ийн Эрүүл Мэндийн Төвөөс үнэ төлбөргүйгээр зохион байгуулна.

Оюутны байрны байршил, харьяалагдах сургуулиуд, төлбөрийн хэмжээ

Оюутны байр

Оюутны байрны

байршил

Харьяалагдах сургуулиуд

Төлбөрийн хэмжээ (төгрөг)

Байрны барьцаа төлбөр (төгрөг)

I байр

Дашчойлин хийдийн зүүн талд

ҮТС, ГУУС, БАС

450 000

 

30 000

III байр

БуХС-ийн хойно

БУХС, ЭХС, ХШУС, БАС, ГХС

2 хүн-585 000

4 хүн-450 000

IV байр

МХТС-ийн баруун талд

МХТС, БАС, ГУУС, ЭХС

450 000

V байр

МехТС-ийн урд талд

МехТС, БАС, ГУУС, ЭХС

450 000

Оюутны байрны төлбөрөө байрандаа бүртгүүлж баталгаажуулсны дараа төлнө.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА