ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

    2020 оны 8 дугаар сарын 11                             Дугаар 12                                    Улаанбаатар хот 

 

      Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1410 цагт эхэлж 1545 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

     Хуралд: ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (СХОЭ) Л.Баяр-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (ЭШХАЭ дэд захирал) Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн дэд захирал Ж.Азжаргал, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал дэд захирал М.Банзрагч, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Б.Тунгалагтамир, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар, Эрдэнэтийн Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нар оролцов. 

Чөлөө авсан: Оюутны холбооны тэргүүн С.Мягмарренчин, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа. 

Хэлэлцсэн асуудал:

  1. 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлт, бүртгэл
  2. Хичээлийн жилийн бэлтгэл
  3. Бусад асуудлууд 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн “Суралцагч элсүүлэх журам”-ын 6.1.3-т өөрчлөлт оруулах саналыг дэмжиж, захирлуудын гаргасан саналыг оруулан тусгаж өөрчлөлт оруулан батлуулах, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн элсэлттэй холбоотой үндэсний босго оноог БШУС-тай зөвшилцөн танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/, Сургалтын хөтөлбөр бүртгэлийн албаны дарга /Д.Батдорж/ нарт үүрэг болгов. 

2. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэхтэй холбогдуулан бүрэлдэхүүн сургууль бүрт цахим анги танхим тохижуулах зардлыг 9 сая төгрөгт багтаан бие дааж шийдвэрлэхийг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов. 

3. Хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулахтай холбогдуулан ШУТИС-ийн оюутны байрны ажилтнууд, номын санч нарыг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу сул зогсолт хийлгэж, Хамтын гэрээнд заагдсаны дагуу сул зогсолтын олговор олгож ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга /Н.Ганзориг/, бүрэлдэхүүн сургуулийн захирал нарт даалгав. 

4. ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрын “MEAL-1” хоолны газрыг 8 дугаар сарын 24-ний өдрөөс нээхийг Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал /Ж.Туяацэцэг/-д үүрэг болгов. 

 

 

                                                ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР