ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны хурлын /онлайн/ тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

    2020 оны 04 дүгээр сарын 27                                      № 07                               Улаанбаатар хот 

 

     Захирлын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр онлайнаар зохион байгуулав. Онлайн хурал 1103 цагт эхэлж 1335 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, дэд захирал Азжаргал, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, дэд захирал Д.Ганбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, дэд захирал М.Банзрагч, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, дэд захирал Б.Батдэмбэрэл, Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, дэд захирал Х.Жанчивдорж, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, дэд захирал Н.Эрдэнэхүү, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, дэд захирал П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, дэд захирал А.Сарнай, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, дэд захирал Пүрэвсүрэн, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар оролцов. 

Чөлөө авсан: Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн. 

Хэлэлцсэн асуудал:

1. 2020/2021 оны хичээлийн жилийн элсэлтийн журам

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх, улирлын шалгалт, улсын шалгалт, диплом хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах тухай удирдамж боловсруулж, профессор багш нар, оюутан, суралцагчдад хүргэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал), Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга (Д.Гэрэлт-Од) нарт үүрэг болгов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР