ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний хурлын тэмдэглэлээс
tsengelmaa

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН
ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2020 оны 04 дүгээр сарын 14                                          Дугаар: 06                                          Улаанбаатар хот


      Захирлын зөвлөлийн хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр онлайнаар зохион байгуулав. Онлайн хурал 1013 цагт эхэлж, 1315 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар оролцов. 

Чөлөө авсан: Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн.

Хэлэлцсэн асуудал:
      1. 2020/2021 оны хичээлийн жилийн элсэлтийн журам
                 СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

   2. ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Барилга архитектурын сургуультай хамтран 1+3 хөтөлбөр хэрэгжүүлэх зөвшөөрөл авах тухай
                ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү 

Бусад асуудал


ШИЙДВЭРЛЭСЭН нь:
1. ШУТИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах, элсэлтийн журмын төсөлд холбогдох өөрчлөлтийг хийн шинэчлэн батлах, элсэлтийн комисс байгуулах, БСШУСЯ-нд элсэлттэй холбоотой саналуудыг (босго оноо, шинэ хөтөлбөр г.м) хүргүүлэн шийдвэрлүүлж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов. 

2. Барилгын инженерийн хөтөлбөрөөр 1+3 хамтарсан сургалт явуулах асуудлаар хамтран ажиллах талаар Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, ШУТИС-ийн харъяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нарт зөвлөмж өгөв.

3. ШУТИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж дуусгахтай холбоотой “Сургалтын нэгдсэн хуанли”-д зохих өөрчлөлт оруулахаар тогтов. 

4. 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын шалгалтыг цахимаар авах, улирлын шалгалтыг хичээл тус бүрээр, оюутанд хүндрэл учруулалгүй, оновчтой зохион байгуулж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад, мэргэжлийн удирдлагаар хангаж, арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од нарт тус тус үүрэг болгов. 

5 .2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд ороогүй биеийн тамирын болон дадлагын хичээлүүдийг хойшлуулж, дараа нь хэрхэн нөхөж орох талаар бодитой санал боловсруулж ирүүлэхийг бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад, саналуудыг нэгтгэн, хянаж баталгаажуулж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од нарт үүрэг болгов. 

6. 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөх оюутнуудын бүртгэлийг тодорхой гаргаж, улсын шалгалт, дипломын төсөл хамгаалах ажлыг онлайнаар зохион байгуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн захирлуудад хариуцуулав. 

7. Оюутны байруудад ор худалдан авах зах зээлийн судалгаа хийж, худалдан авах ажил зохион байгуулах, хэмнэгдсэн зардлын тооцоо гаргахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэд, төсөвт тодотгол хийх төсөл, өнгөрсөн оны тайлан, элсэлтийн хяналтын тоог Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулахаар бэлтгэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нарт хариуцуулав.

8. Юнител, Мобиком компанитай хамтран тус сүлжээний бүртгэлтэй дугаараас ШУТИС-ийн багш, оюутнууд цахим сургалтын систем, сайтууд рүү дата хандалт хийсэн тохиолдолд, оюутнуудын 4-6 сарын дата багцын төлбөрийг ШУТИС төлөхөөр тогтов.

9. Бүрэлдэхүүн сургууль болгон онлайн хурлын өрөө буюу тусгайлан тоноглосон сургалтын смарт танхим байгуулах, одоо байгаа смарт анги, студи, онлайн хурлын танхимуудад шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмжийн судалгааг төсөвт тусгагдсан е-сургалтын зардалтайгаа харьцуулж гаргах, ковид-19 вируст халдварт өвчний улмаас сургалтад нэн шаардлагатай худалдан авалттай холбоотой саналаа Хөрөнгө оруулалт, хангамжийн газарт ирүүлэхийг бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад, ирүүлсэн саналыг нэгтгэж, ажил хэргийн шугамаар судалж, танилцуулахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат нарт хариуцуулав.

10. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн ахлах багш Төмөрийн Батзулын эмчилгээний зардалд зориулж нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох эрх Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуягт олгов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР