БНСУ-ын Ханьяан их сургуульд Докторын болон Магистр+докторын хосолсон сургалтад суралцахыг урьж байна
None

Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн төгсөгч таныг инженер, байгалийн ухааны чиглэлд БНСУ-ын шилдэг Ханьяан Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт (магистр+доктор болон доктор) урьж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн анхан болон хоёр дахь шатны шалгуурыг тус сургуулийн Монгол улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч “World Edupia Pathway” компани зохион байгуулна.

Тэтгэлэг: (Сургалтын төлбөр 100% + амьжиргааны тэтгэмж)

  • Ханьяан их сургуулийн Ансан хот дахь ЭРИКА кампусын хөгжлийн фондоос сургалтын төлбөрийн 50%
  • Профессор багшийн төслөөс сургалтын төлбөрийн 50%
  • Профессор багшийн төслөөс амьжиргааны тэтгэмж сард 500’000-900’000 вон

Шаардлага:

- Инженер болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх

- Хүсэлт гаргагчийн  дүнгийн голч үнэлгээ (C.G.P.A) нь 3.2 (80%)-оос дээш байх

- Хүсэлт гаргагч нь энэ жилийн хавар бакалавр/ магистрын зэргээр төгсөж байгаа эсвэл төгсөөд 5 жил дотроо мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх

Докторын зэрэг олгох хөтөлбөр – Магистрын зэргийн дипломтой төгсөгч байх

Магистр + Докторын хосолсон хөтөлбөр – Бакалаврын зэргийн дипломтой төгсөгч байх

- Англи хэлний шаардагдах түвшин IBT TOEFL 61, IELTS 5.5, TOEIC 700, TOEFL ITP 600 ба түүнээс дээш байх (Хэрэв дээрх шалгалтын оноо байхгүй боловч англи хэлний түвшин хангалттай сайн бол урьдчилсан ярилцлагаар шийдвэрлэх боломжтой)

- Солонгос хэлний шаардагдах түвшин: TOPIK түвшин 4 ба түүнээс дээш  (Хүсэлт гаргагчийн хэлний түвшин 3-аас доош байх тохиолдолд хэлний бэлтгэлд сууна)

Шаардагдах бичиг баримт

  • Анкет (Application form)-татаж авах
  • Өөрийн товч танилцуулга эсээ (Self-Introduction Essay)
  • Суралцах төлөвлөгөө эсвэл судалгааны зорилго (Study plan or Research Proposal)
  • Дипломын хуулбар (Academic Degree Diploma)-нотариатаар баталгаажуулсан байх
  • Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)
  • Бүртгэлийн хураамж 150,000вон –(бэлнээр)
  • Ханьяан их сургуулиас багшийн сонгон шалгаруулалт шийдэгдэж, шалгаруулалтад урьсны дараа хүсэлт гаргагч цуцлах шийдвэр гаргавал хураамж буцаан олгогдохгүй
  • Хэрэв оюутан сонгон шалгаруулалтад орох эрх авч чадаагүй бол хураамж буцаан олгогдоно.

Материал хүлээн авах хугацаа:

2020 оны 2 сарын 11 өдрөөс 2019 оны 3 сарын 13 өдөр хүртэл төв байрны 218 тоот ГХХАА-нд хүлээн авна.   

Жич: Хэрэв хүсвэл визний материал бүрдүүлэлтийн зөвлөгөөг “World Edupia Pathway” компаниас авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл: