ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

        2019 оны 10 дугаар сарын 24                                    Дугаар: 21                                      Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1640 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд захирал М.Банзрагч, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхөаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн дэд захирал Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар оролцов.

Чөлөө авсан болон томилолттой: Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү нар.

Хэлэлцсэн асуудал:

1. 2018/2019 оны хичээлийн жилийн төгсөлтийн тайлан, цаашдын зорилт

          СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

2. 2019/2020 оны хичээлийн жилийн элсэлтийн тайлан, цаашдын зорилт

          СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

3. ШУТИС-ийн 2018/2019 оны үйл ажиллагааны статистик үзүүлэлтүүд

          ХХТГ-ын дарга Ж.Арслан

    Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмуудыг боловсронгуй болгож ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд хариуцуулав.

2. Ирэх жилийн элсэлтийн судалгаа, тооцоо хийж, элсэлтийн бодлого, төлөвлөлт, пи-арын төлөвлөгөө боловсруулан 2020 оны 01 дүгээр сараас хэтрүүлэлгүй захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

3. ШУТИС-ийн статистик үзүүлэлтийг улирал бүрийн төгсгөлд гаргах, сургуулийн эрх бүхий удирдлага шийдвэр гаргах, бодлого тодорхойлох боломж олгохуйц хэмжээний бодитой мэдээлэл гаргаж ажиллахыг Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газарт үүрэг болгов.

4. Бакалаврын сургалтын хөтөлбөрийн агуулга стандартыг боловсронгуй болгон, дэлхий нийтийн чиг хандлагатай уялдсан, орчин үеийн шаардлага хангахуйц шинэ хөтөлбөр мэргэжлийн сургалтын төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх, ирэх хичээлийн жилээс элсэлт авах талаар анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

5. “ШУТИС-2030” төлөвлөгөөг бүрэлдэхүүн сургууль болгон хамт олноороо хэлэлцүүлж, олонхын давамгайлж байгаа гол гол саналуудыг протокол хөтөлж, ажлын хэсэгт ирүүлэхийг захирлуудад үүрэг болгов.

6. ШУТИС-ийн архивыг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн архив болгох ажлыг хариуцаж ажиллахыг Хяналт шинжилгээ үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүүд хариуцуулав.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР