ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 09 дүгээр сарын 24                           Дугаар: 19                                Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1740 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Баасандаш, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Бэхбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар оролцов.

Чөлөө авсан: Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, хурал суугаагүй Орхон аймаг дахь Технолгийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нар.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр

НБТ-ийн захирал Д.Ганбат

НБТ-ийн ахлах мэргэжилтэн А.Сүнжидмаа

2. ШУТИС-ийн мэдээлэл солилцооны журмын төсөл

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

ЧХШҮА-ны дарга Э.Халиун

3. Өргөдөл, санал, гомдол хүлээн авч, шийдвэрлэх журмын төсөл 

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

ЧХШҮА-ны дарга Э.Халиун

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “ШУТИС-ийн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн төслийг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, бүрэлдэхүүн сургууль болгон захирлын зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлэн бодитой санал өгч, дэмжиж ажиллахыг захирлын зөвлөлийн гишүүдэд, “ШУТИС-ийн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн төслийг илүү сайн боловсронгуй болгон, батлуулахын төлөө үргэлжлүүлэн шуурхай идэвхтэй ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд тус тус үүрэг болгов.

2. “ШУТИС-ийн мэдээлэл солилцооны журам”-ын төслийг дэмжин, гарсан саналуудыг тусгаж, редакцийн найруулга хийж батлуулахыг Чанар хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга Э.Халиунд үүрэг болгов. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Чанар хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга Э.Халиун нарт тус тус үүрэг болгов.

3. “Өргөдөл, санал, гомдол хүлээн авч, шийдвэрлэх журам”-ын төслийг дахин хэлэлцүүлэхээр хойшлуулав. Сургуулийн хамт олон, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдээс санал авч, журмын үзэл баримтлал, үндэслэлийг тодорхой болгож боловсруулан, захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхийг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүүд, журмын төсөлд санал өгөхийг захирлын зөвлөлийн гишүүдэд тус тус үүрэг болгов. 

4. “ШУТИС-ийн хүндэт өргөмжлөл” шагнал бий болгохыг дэмжин, “ШУТИС-ийн профессор, багш ажилтан, ажилчдыг шагнаж урамшуулах журам”-д өөрчлөлт оруулахаар тогтов. ШУТИС-ийг болон тухайн салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд онцгой амжилт гаргаж, үнэтэй хувь нэмэр оруулсан багш, ажилтанд олгож байхыг дэмжив.

5. ШУТИС-ийн 60 жилийн ойн баяр 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн арга хэмжээний хөтөлбөр боловсруулах ажлыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзоригт хариуцуулав.

6. ШУТИС-ийн 60 жилийн ойн баярын концертод оролцож байгаа оюутнуудыг хичээлээс чөлөөлөх, хичээлийн явцын сорил шалгалтыг нөхөн авах асуудлыг зохицуулж, оюутанд хүндрэл учруулахгүй байх талаас нь чиглэл өгч удирдлагаар хангаж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, холбогдох бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад тус тус хариуцуулав.

7. Ойн баярын концертод оролцож буй оюутнуудын оролцоо, идэвх, урлагийн номерийг харгалзан кредитийн урамшуулал олгохоор тогтов.

8. Ойн баярын концертод оролцож буй оюутнуудад 7 өдөр өдрийн хоол өгөх асуудлыг шийдэж ажиллахыг холбогдох бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад хариуцуулав.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР