ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл 2019 оны 08 дугаар сарын 22, 23, 24 нд харъяалагдах байр тус бүрт явагдах тул материалаа бүрдүүлэн өөрийн биеэр очиж бүртгүүлнэ үү.
Оюутны байрны бүртгэл:
Бүрдүүлэх материал:
1. Байранд амьдрахыг хүссэн өргөдөл
2. Шинээр элсэгч суралцах гэрээний хуулбар
3. Цахим үнэмлэхний хуулбар
4. Цээж зураг 3х4 хэмжээтэй 6% /Сүүлийн 3 сард авахуулсан ижил байх/
5. Сургуулийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
6. Оюутны үнэмлэх /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
7. Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
8. ДОХ-ын шинжилгээг оюутны байранд орсны дараа нэгдсэн журмаар зохион байгуулах тул шинжилгээний 5000 төгрөг төлсөн баримт (данс: ШУТИС-захиргаа, Голомт банк 1102928177 )
Жич: Оюутны байранд ороход үзүүлдэг эрүүл мэндийн үзлэгийг байранд орсны дараа 2019 оны 09-р сарын 09-13 ний өдрүүдэд ШУТИС-ийн Эрүүл Мэндийн Төвөөс үнэ төлбөргүйгээр зохион байгуулна. /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
Оюутны байрны байршил, харъяалагдах сургуулиуд, төлбөрийн хэмжээ
Оюутны байр |
Оюутны байрны байршил |
Харъяалагдах сургуулиуд |
Төлбөрийн хэмжээ (төгрөг) |
Байрны барьцаа төлбөр (төгрөг) |
I байр |
Дашчойлин хийдийн зүүн талд |
ҮТС, ГУУС, БАС |
500 000 |
30 000 |
III байр |
БуХС-ийн хойно |
БУХС, ЭХС, ХШУС, БАС, ГХС |
2 хүн-650 000 4 хүн-500000 |
|
IV байр |
МХТС-ийн баруун талд |
МХТС, БАС |
500 000 |
|
V байр |
МехТС-ийн урд талд |
МехТС, БАС |
500 000 |
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга