ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 07 дугаар сарын 01                       Дугаар: 15                             Улаанбаатар хот

     

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1000 цагт эхэлж 1435 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургалтын төвийн захирал Б.Энхтөгс, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал нар оролцов.

Чөлөө авсан болон томилолттой: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Орхон аймаг дахь Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Э.Болд-Эрдэнэ нар.

Хэлэлцсэн асуудал:

1. 2018/2019 оны хичээлийн жилд бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн тайлан

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

ДАА-ны дарга Х.Дэлгэрсайхан

2. 2019 оны зуны засвар тохижилтын мэдээ

       СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

3. 2019/2020 оны хичээлийн жилийн элсэлтийн мэдээ 

СОАЭ дэд захиарл Х.Энхжаргал

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

      1. Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлаа танилцуулахдаа хэрхэн шийдвэрлэх, ажил сайжруулахтай холбоотой авах арга хэмжээний тухай тушаалын төслийн хамт цогцоор нь бэлтгэн, хэлэлцүүлж байхыг захирлын зөвлөлийн гишүүд болон газар, алба, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов.  

      2. Барилга, архитектурын сургууль, Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ШУТИС-Коосэн Технологийн коллежийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг үндэслэн ажлыг сайжруулах, зөрчил дутагдлыг арилгах тухай тушаалын төсөл боловсруулан, танилцуулахыг Хяналт шинжилгээ үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нарт үүрэг болгов.

     3. 2019 оны төсвийн хэмнэлтээр нэмж хийх ажлын саналыг дэмжив. Хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын зориулалт өөрчлөх саналыг дэмжиж, Удирдах зөвлөлд танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулж ажиллахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нарт үүрэг болгов.

      4. Засвар, тохижилтын ажлуудыг чанартай хийж гүйцэтгүүлэн, шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө дуусгахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов.

         5. Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх, Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн тоот тогтоолын дагуу бүх багш, ажилчдын хувийн хэргийн бүрдлийг шинэчлэн авах ажлыг 2019 оны 8 дугаар сард багтаан хийж дуусгахыг захиргааны газар, алба, нэгжийн дарга нар болон бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР