ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 06 дугаар сарын 13                                 Дугаар: 13                             Улаанбаатар хот

 

     Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1000 цагт эхэлж 1330 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан нар удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, дэд захирал Д.Ганбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн дэд захирал Х.Жанчивдорж (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Чөлөө авсан: Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар Орхон аймаг дахь Технолгийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нар.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-д чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын явцын тайлан

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

ЧХШҮА-ны дарга Э.Халиун

2. 2019/2020 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн хуанли

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

3. ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2018/2019 оны хичээлийн жилийн ажлын тайлан

Ёс зүйн зөвлөлийн дарга А.Эрдэнэбаатар

4. ШУТИС-ийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

5. ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бодлогын баримт бичиг

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-д чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөнд захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусган, ажлаа эрчимжүүлж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүүд үүрэг болгов.

2. 2019/2020 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний нэгдсэн хуанлийн төсөлд захирлын зөвлөлийн гишүүдийг хэлсэн саналыг тусгаж, эрдэм шинжилгээний хурлыг (олон улсын тодотголтой) эрэмбэлэн, хуанлид тусгах шаардлагатай эсэхийг дахин тогтон, редакцийн найруулга хийн батлуулан, мөрдүүлж ажиллахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнанд үүрэг болгов.

3. ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн дүрэм, Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг өөрчлөх, шинэчлэн боловсруулах ажлыг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, ёс зүйн зөвлөлийн дарга А.Эрдэнэбаатар нарт үүрэг болгов.

4. ШУТИС-ийн ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүдийн 2018/2019 оны хичээлийн жилд хийсэн ажлын үр дүн, гишүүдийн ажлын оролцооны үнэлгээг харгалзан “ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ын дагуу ажлын урамшууллыг 100 хувь олгохыг дэмжив.

5. “ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн дүрэм”, ёс зүйн зөвлөлийн журмыг өөрчлөн, шинэчлэн Захирлын зөвлөлийн хурлаар /2019 оны 8 сард/ хэлэлцүүлэн батлуулан, мөрдөж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Ёс зүйн зөвлөлийн дарга А.Эрдэнэбаатар нарт үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР