ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 5 дугаар сарын 28                                Дугаар: 12                                       Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1408 цагт эхэлж 1800 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн дэд захирал Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд захирал М.Банзрагч, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Томилолттой болон чөлөө авсан: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Орхон аймаг дахь Технолгийн сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.

Хэлэлцсэн асуудал:

1. 2019/2020 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанли

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

Бусад асуудал:

  • “Оюутны хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” төслийн үр дүн, цаашид явуулах ажил-үйлчилгээний тухай

ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2019/2020 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусган, редакцийн найруулга хийн батлуулж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

2. Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн санал "Оюутны хоол үйлдвэрлэл, үйлчилгээний Meal plus хоолны газрыг Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Шим тэжээл судлалын төвийн харъяанд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн нэгж болгон аж ахуйн тооцоотойгоор үйл ажиллагаа явуулах"-ыг дэмжив.

3. ҮТС-ийн Шим тэжээл судлалын төвийн харъяанд оюутны хоол үйлдвэрлэл, үйлчилгээний “Meal plus” хоолны газрыг хэрхэн зохион байгуулах, үйл ажиллагааг зохицуулах гэрээ боловсруулан танилцуулж, батлуулан, мөрдүүлж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан нарт үүрэг болгов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР