Science Café
2019 оны 05 – р сарын 24 – ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” -д тус арга хэмжээ зохион байгуулагдана. ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй сайн дурын үйл ажиллагаа юм. Багш, ажилтан, ажилчид санал бодлоо хуваалцах, холбогдох мэдээ мэдээлэл авахаас гадна “Хувь хүний хөгжил”-ийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлэх нь илүү онцлог байна.
Арга хэмжээний товч хөтөлбөр:
18:00 – ШУТИС, Харвард төгссөн төгсөгчдийн (Intelligent quotient, Emotional Quotient, Resilience Quotient, Зорилготой амьдрах тухай, Republic relations, proportional representation, Дээд боловсролын салбарт хүний нөөцийн имидж бүрдүүлэх тухай) лекц, ярилцлага /Зочин: Харвардын Бизнесийн сургуулийн төгсөгч О.Батнайрамдал, Харвардын Шинжлэх Ухааны ахисан түвшний сургуулийн төгсөгч Б.Уянга, гэх мэт/
Жич: Дээрх уулзалт, хэлэлцүүлгийн 18:00 цагаас өмнө хүрэлцэн ирэх хүмүүсийг бүртгэж холбогдох урамшууллыг өгөх болно.
19:00 – Чөлөөт арга хэмжээ (Урлаг наадмын шилдэг үзүүлбэрүүд, Golden Gym club - ийн бодибильдинг үзүүлбэр, зумба - кизомба бүжиг заах болон эрхийн бичгийн азтан шалгаруулах /ШУТИС-ОСҮА/, Сургууль бүр өнгө жигдрэх, үдшийн хаан, хатан шалгаруулалт, MY CLUB – ийн мод тарих үйл ажиллагаа болон ШУТИС-ийн 60 жилийн ойн тухай товч танилцуулга, сурталчилгаа, сугалаа, Robot show, DJ, laser show, Saway live music)
Та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсье.
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга