
ШУТИС-ийн ҮТС-ийн Дизайны салбарын багш, оюутнуудаас зохион байгуулах “Оюутан цагийн шилдэг бүтээл, орчлонд танигдах монгол брэнд” уриатай “Golden mouse design week 2019” наадам “Ирээдүйн нүүдэл” сэдвийн дор 2019.05.04 – 08 хооронд Монголын уран зургийн галерейд болно.
“Golden mouse design week 2019” наадам нь их дээд сургуулиудын хүрээнд зохиогдож жил бүр 800 гаруй оюутны 250-300 бүтээл өрсөлдөж оюутан залуусын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концепцийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой зохион байгуулагддаг.
2005 оноос эхэлсэн уг наадам жил ирэх бүр цар хүрээгээ тэлж, зохион байгуулалт, бүтцийн хувьд шинэчлэгдсээр олон улсын хэмжээний үйл ажиллагаа болсон байна. Энэ жил БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үйлс бүтээлийн их сургуулийн багш оюутнууд оролцож байна. Уг наадмын шилдэг бүтээлүүд Япон улсын Иватэ их сургуулиас зохион байгуулдаг олон улсын уралдаанд оролцон удаа дараа шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан.
Тус наадмын хүрээнд бүтээлч багш нарын үзэсгэлэн, хувцас загварын уралдаан, визуаль коммуникейшн дизайн, интерьер дизайн, архитектур, үйлдвэрлэлийн дизайн, Дизайны шилдэг удирдагч багш, эрдэм шинжилгээний хурал, ваком таблет дээрх зургийн тэмцээнүүд явагдаж шилдэгүүдээ шалгаруулдаг.
“Оюутан цагийн шилдэг бүтээл, орчлонд танигдах монгол брэнд” бүтээгчид, тэдний бүтээлүүдтэй танилцаарай.
НААДМЫН ХӨТӨЛБӨР
2019.05.04 14:00-18:00 “GOLDEN MOUSE DESIGN WEEK 2019” НЭЭЛТ
2019.05.04-08 11:00-18:00 “GOLDEN MOUSE DESIGN WEEK 2019”
2019.05.05 14:00-16:00 FASHION SHOW
2019.05.04-08 10:00-17:00 “БҮТЭЭЛЧ БАГШ НАРЫН ҮЗЭСГЭЛЭН”
2019.05.07 09:00-14:00 “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ”
2019.05.06-07 11:00-17:00 WORK SHOP
2019.05.08 14:00-16:00 ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ, ХААЛТЫН АЖИЛЛАГАА
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.