БСШУС-ын Сайдын 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн А/216, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/258 тоот тушаалыг үндэслэн Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног-2019” арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд үндэсний хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна.
ШУТИС-иас санаачилсан “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээг 5 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээг БСШУСЯамны дэмжлэгтэйгээр Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмчийн газар, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, ШУТСан, ШУА, МҮХАҮТ, ШУТИС, МУИС, АШҮИС, ҮБХИС, ХААИС, МУБИС, СУИС, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Монголын хамтын оффисын холбоо зэрэг байгууллагууд хамтран дараах үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.
Эрдэмтэн профессор, багш судлаачид Та бүхнийг энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж, идэвхтэй оролцохыг урьж байна.
Холбоо барих утас: 318153, 324590-1030
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга