БНХАУ-ын Харбины технологийн институтийн 2017, 2018 оны зуны сургалтад Австрали, АНУ, Япон, БНСУ, Сингапур, Хонг Конг, Швед, ОХУ зэрэг 12 орны 27 их сургуулиас 100 гаруй оюутнууд хамрагдсан бөгөөд ШУТИС-иас 14 оюутан амжилттай хамрагдаж ирсэн.
Энэ удаагийн зуны сургалт нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 28-ны өдрүүдэд явагдах ба ШУТИС-иас 10 оуютан хамруулна. Энэхүү сургалт нь Хятадын соёл, уран зохиол, эдийн засаг, олон улсын харилцаа, уламжлалт бие хамгаалах урлаг зэрэг олон салбарын хичээлүүдийг англи хэл дээр явуулдаг ач холбогдолтой юм. Мөн анхан шатны хятад хэлний мэдлэг эзэмших боломжтой. Уг сургалтад хамрагдах оюутан замын зардал, хоолны тал зардлыг өөрөө даах бөгөөд сургалтын төлбөр, оюутны байрыг Харбины технологийн институт хариуцна.
Мөн сургалтад хамрагдагсад кредит цуглуулах бөгөөд буцаад өөрийн сургуульдаа эргэн ирж дүйцүүлэх боломжтой.
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Холбогдох материалыг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба /1-р байр 218 тоот/-нд хүлээж авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж үзнэ үү.
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.