ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 02 дугаар сарын 12                               Дугаар: 04                                   Улаанбаатар хот

Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1900 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн захирал Э.Нинжгарав, дэд захирал Ж.Азжаргал, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ГХС-ийн захирал Б.Соёлсүрэн, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар /онлайн/, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, БАТС-ийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Хуралд суугаагүй: ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн оюутнуудаас англи хэлний олон улсын стандарт шалгалт TOEIC авах тухай

ГХС-ийн захирал Б.Соёлсүрэн

2. 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн журам

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

Бусад асуудал:

  • ШУТИС-ийн оюутны дуу бүжгийн чуулга байгуулах тухай 

      СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

  • БАС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн тайлан

СХБА-ны дарга Д.Батдорж

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн оюутнуудаас англи хэлний олон улсын стандарт шалгалт TOEIC авах тухай асуудлыг дахин судалж, системтэй боловсруулалт хийн, Захирлын зөвлөлийн хурлаар ойрын хугацаанд дахин хэлэлцүүлэхийг Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэнд үүрэг болгов.

2. Элсэлттэй холбоотой асуудлыг томъёолж БСШУСЯ-нд хүсэлт гаргаж шийдүүлэх, захирлын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, элсэлтийн журмыг дахин боловсруулан, хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энжаргалд үүрэг болгов.  

3. ШУТИС-ийн оюутны дуу, бүжгийн чуулга байгуулахыг дэмжиж, оюутны дуу, бүжгийн чуулгын үйл ажиллагааг зохицуулах журмын төсөл боловсруулж захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нарт үүрэг болгов.

4. Эрчим хүчний сургууль, Барилга, архитектурын сургуулийн 2017/2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн дүнг үндэслэн зөрчил дутагдлыг арилгах, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нарт үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР