ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

  2019 оны 01 дүгээр сарын 10                                Дугаар: 01                                 Улаанбаатар хот

 

     Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 01 дүгээр сарын 10 Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1505 цагт эхэлж 1610 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, нар оролцов.

Чөлөө авсан: ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.

Цаг үеийн асуудлаар хуралдав.

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

2018/2019 оны хичээлийн жилийн намрын улирлын төгсөлтийн ажил, диплом хамгаалалтыг хариуцлагатай, чанартай хийлгэх, аар саар асуудал, шалтгаан хүндрэл гарвал тухайн бүр нь шуурхай шийдэж, төгсөгчдөө амжилттай төгсгөх талаар анхаарч ажиллахыг захирлын зөвлөлийн гишүүдэд үүрэг болгов.

Их сургуулийн үйл ажиллагаа, захиргаанаас зохион байгуулж байгаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцож байхыг захирлын зөвлөлийн гишүүдэд анхааруулж хэлэв.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР