ШУТИС-ийн багш нарын дунд зохион явуулсан хөл бөмбөгийн анхдугаар тэмцээн 2011 оны 10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Тавдугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд болж өнгөрлөө. Дэлхийд цар хүрээгээрээ тэргүүлэгч энэхүү спортын төрлийг ШУТИС-н багш нарын дунд дэлгэрүүлж, ажлын бус цагаар хөл бөмбөгийн спортоор хичээллэж, бүрэлдэхүүн сургуулийн багш нар хоорондоо танилцаж эвтэй найрсаг уялдаа холбоог бий болгоход зорилго нь оршжээ.


Тэмцээнд КТМС, УУИС, МС, МХТС, ЗАА, ОрТС, МИС, НТС-иудын 8 баг тамирчид хоёр зоонд хуваагдан тоглов. Тэмцээн эхлэхээс авхуулаад медалын төлөөх тоглолт хүртэл маш өрсөлдөөн, тэмцэлтэй болж байсан нь оролцож буй тамирчид энэ спортод ямар их сонирхолтой байгаа нь харагдаж байсан юм. Шигшээ тоглолтонд Математикийн сургууль, Компьютер техник, менежментийн сургууль, Эрдэнэтийн технолгийн сургууль, Уул уурхай инженерийн сургуулийн багууд үлдэж алт, мөнгө, хүрэл медалиудын төлөө өрсөлдлөө.

Тэмцээний тэргүүн байрны шилжэн явах цом, алтан медал,өргөмжлөл, мөнгөн шагнал зэргийг Х.Айбек ахлагчтай Эрдэнэтийн технолгийн сургууль хүртэв. Дэд байрт Ш.Билгүүн ахлагчтай Уул уурхай инженерийн сургууль, удаах байрт Математикийн сургууль тус тус шалгарлаа.


Мөн хөлбөмбөгийн шилдгүүдээ шалгаруулсан. Шилдэг мэргэн буучаар ОрТС-ийн тамирчин Д.Болд, шилдэг хамгаалагчаар МС-ийн тамирчин Р. Найдандорж, шилдэг хаалгачаар ОрТС-ийн О.Эрдэнэбаатар нар тус тус шилдэгээр тодорлоо.

Уг тэмцээн нь уламжлал болон явагдах бөгөөд дараа дараагийн тэмцээн өргөн хүрээг хамарч, тоглогчдийн дадлага туршилга, оролцох хүмүүсийн тоо өсөх хандлага гарч байгаа нь тэмцээнд оролцогчдийн сэтгэл ханамжтай байдал, өөр хоорондын ярианаас сонсогдож байлаа.
Тус тэмцээнийг удирдан зохион байгуулсан биеийн тамирын багш М.Амаржаргалд БНЗ-ийн болон тэмцээнд оролцсон нийт тамирчдийн өмнөөс талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь хамгийн өндөр амжилтийг хүсэн ерөөе.
ЗХШҮГ
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа