ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, Интернэшнл эйч ар аутсорсинг консалтинг компани хамтран 2018-2019 оны намрын улиралд төгсөх курсийн оюутнууддаа зориулан “хөдөлмөрийн зах зээл дээр өөрийгөө хэрхэн борлуулах вэ?” сэдэвт сургалтыг 4 удаагийн цувралаар зохион байгуулсан.
Тус сургалтанд хамрагдсан оюутнууд болон нийт төгсөгч оюутнууддаа зориулан ажил олгогч байгууллагуудыг урьж “MUST-NETWORKING BREAKFAST” зохион байгуулах гэж байна.
Иймд тус арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй төгсөх курсийн оюутнууд хүрэлцэн ирж ажил олгогч байгууллагуудын мэдээллийг авч ажлын байртай болох боломжтой танилцана уу.
“MUST-NETWORKING BREAKFAST”
Хаана: ШУТИС-ийн хичээлийн I байр “Хурлын танхим”-ын үүдний талбайд
Хэзээ: 2019 оны 01 сарын 22 ны өдөр 11:00-14:00 цагийн хооронд
Тус арга хэмжээн дээр дээрх цуврал сургалтанд бүрэн хамрагдсан оюутнууддаа сертификат гардуулна.
Оюутны соёл, үйлчилгээний алба
“Алтангадас” клуб
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв