ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн ээлжит бус 2018 оны 12 дугаар сарын 17-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 12 дугаар сарын 17                                Дугаар: 27                             Улаанбаатар хот

      Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1710 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн дэд захирал Н.Эрдэнэхүү, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Чөлөө авсан: Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди нар.

Хэлэлцсэн асуудал:

1. “ШУТИС-ийн санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журам”

СНББА-ны дарга Д.Барсболд

2. ШУТИС-ийн 2019 оны төсвийн төсөл

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

Бусад асуудал:

Ажлын хэсгийн танилцуулга

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “ШУТИС-ийн санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын шинэчилсэн найруулгыг дэмжиж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтов. Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журмын хэрэгжилтийг хангах, шуурхай ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж, тушаал гаргуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

2. ШУТИС-ийн 2019 оны төсвийн төслийг Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

3. Ахисан түвшний сургууль байгуулж байгаатай холбогдуулан зарим бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийг нэгтгэх, бие даалгахтай холбоотой бүтэц зохион байгуулалтын ажлын хэсгийн саналыг дэмжиж, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтов.

4. ШУТИС-ийн 60 жилийн ой угтаж оюутанд чиглэсэн үйлчилгээний талаар санал боловсруулж, Захирлын зөвлөлд танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР