ШУТИС, ГУУС-ийн Геологи-гидрогеологийн салбар, Олон улсын газарзүйн мэдээллийн системийн өдөр “GIS day”-г тохиолдуулан “Тоон ертөнц-2018” сэдэвт Газарзүйн мэдээллийн систем-Зайнаас тандан судлалын зургаа дахь олимпиадыг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын лабораторуудын оюутнуудын дунд 2018 оны 11 сарын 12- ны өдөр зохион байгуулах гэж байна.
Техникийн зөвөлгөөний хурал 2018 оны 11 сарын 9-ний баасан гаригт 15.00 цагаас ШУТИС төв байрны ГУУС-ийн 222 тоот танхимд болно.
Гэрийн битүүмжилсэн даалгаврыг багуудад 2018 оны 11 сарын 9-ний баасан гарагт 15.00 цагаас болох ба техникийн зөвөлгөөний дараа багийн ахлагч нар сугалах замаар хүлээн авна.
Бүртгэл 2018 оны 11 сарын 9-ний баасан гараг 15.00-17.00 цагийн хооронд ШУТИС-ийн төв байрны ШУТИС төв байрны ГУУС-ийн 222 тоот танхимд явагдана. Бүртгүүлэхээр ирэхдээ мандатны 1% цээж зураг (сүүлийн нэг жилд авахуулсан байх), оюутны үнэмлэх, тухайн сургуульд сурдаг нь үнэн гэсэн сургуулийн тодорхойлолт авч ирнэ.
Оюутнууд баг бүрдүүлж оролцох ба баг бүр багийн ахлагч, гишүүд бүхий 3 хүний бүрэлдэхүүнтэй, багийн нэртэй байна.
Багийн бүртгэлийн хураамж 1 баг 15000 төг байна.
Оюутан, залуусаа идэвхтэй оролцоно уу?
Холбоо барих утас, хаяг:
Ж. Ундаръяа 99078501
Г. Сарантуяа 91889903
Б. Гантулга 88131062
Г. Баярмаа 99311879
Б. Оюунтөгс 91012084
Б. Ичинхорлоо 99279591
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга