2018.08.28
Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн CAE, САМ системийн лаборатори болон инженерийн зургийн автоматжуулалтын лабораторид компьютер нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/201801006
Санхүүжилтийн эх үүсвэр: ШУТИС-ийн өөрийн хөрөнгөөр
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн CAE, САМ системийн лабораторийн тоног төхөөрөмж болон инженерийн зургийн автоматжуулалтын лабораторид компьютер нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцох хүсэлтэй эрх бүхий хуулийн этгээдийг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг хүсэлтийн дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50.000 төгрөгөөр худалдана. Төлбөр хийх данс: ШУТИС-ийн захиргаа Голомт банк 1102928177 тоот дансанд төлж худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Шинжлэх ухаан, технологийн их сургууль
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-34
ШУТИС-ийн хичээлийн I байр 207 тоот
Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын мэргэжилтэн: Ш.Нямсүрэн
Утас: 99101884
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН АЖИЛД ОЮУТАН АВНА
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн сонгон шалгаруулалтад урьж байна
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймгийн технологийн дээд сургуулийн захирлын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын үр дүн
2026 оны Тайваньд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах тэтгэлэгт хөтөлбөр