ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 08 дугаар сарын 14                                  Дугаар: 14                                 Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1105 цагт эхэлж 1350 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн дэд захирал Я.Батцэцэг /онлайн/, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга н.Зориг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Чөлөө авсан: ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.

Хэлэлцсэн асуудал:

1. 2018/2019 оны хичээлийн жилийн элсэлтийн мэдээ, элсэлтийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

      СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

      СХБА-ны дарга Д.Батдорж

2. 2018/2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын тухай мэдээлэл

                   Бүрэлдэхүүн сургууль, институтийн захирлууд

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2018/2019 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журамд зохих өөрчлөлт оруулахыг дэмжиж, элсэлтийн хяналтын тоо гүйцээгүй хөтөлбөрүүдэд нэмэлт элсэлт зохион байгуулж ажиллахыг Элсэлтийн комиссын дарга, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.  

2. Зуны, засвар тохижилтын ажлыг бүрэн дуусгаж, цэвэрлэгээ, ариутгалын ажлыг хийж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.  

 

Захиргаа, хүний нөөцийн газар