ТЕНДЕРИЙН УРИЛГА
2018.06.06
Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн лабораторийн хичээлийн зориулалттай компьютерийн процессор нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/201802074
Санхүүжилтийн эх үүсвэр: ШУТИС-ийн өөрийн хөрөнгөөр
ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн лабораторийн хичээлийн зориулалттай компьютерийн процессор нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцох хүсэлтэй эрх бүхий хуулийн этгээдийг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь Төрийн цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэгүй авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минутад доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Шинжлэх ухаан, технологийн их сургууль
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-34
ШУТИС-ийн хичээлийн I байр 207 тоот
Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын мэргэжилтэн: Ш.Нямсүрэн
Утас: 99101884
www.tender.gov.mn
ЗАРЛАЛ
Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран "Нийгмийн даатгалын багц хууль”-ийн сургалт
Багшлах эрх олгох сургалт
Application Now Open: Niigata University Exchange Program – Fall 2025
ШУТИС-ийн талбайд тул тухайн өдрийн 08:00-17:00 цагийн хооронд автомашин нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэе.