ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

             2018 оны 4 дүгээр сарын 24                                Дугаар: 07                                        Улаанбаатар хот

     

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1410 цагт эхэлж 1810 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн жилийн эцсийн санхүүгийн тайлан, үр дүн, аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу авах арга хэмжээний талаар

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

СНББА-ны дарга Д.Барсболд

2. ШУТИС-ийн 2018/2019 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоо

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

СХБА-ны дарга Д.Батдорж

Бусад асуудал,

  • БНХАУ-ын их сургуулиудтай хамтарсан бакалаврын 2+2 хөтөлбөрүүд

ХШУС-ийн захирал Д.Ганхуяг

  • ШУТИС-ийн 60 жилийн ойн бэлэг тэмдэг (лого)

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

Ажлын хэсгийн гишүүд

  • Горхи дахь оюутны дадлагын полигоны талаар

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ  

ХОХГ-ын дарга Г.Жавхлан

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2017 оны санхүүгийн тайлан шинжилгээг хангалттай сайн гэж дүгнэв.

2. Санхүүгийн ажилтнууд болон бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад ажлын үр дүнгээс хамааруулж, албан тушаалын сарын үндсэн цалингийн 100 хүртэлх хувийн урамшуулал олгох.

3. Санхүүгийн хүндрэлтэй асуудал, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд бүрэлдэхүүн нэгжүүдээс татан төвлөрүүлэлт хийх, санхүүгийн зохицуулалт хийж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэд үүрэг болгов.

4. Санхүүгийн тайлан шинжилгээг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг дэмжиж, өнөөдрийн хурлаар ярьсан саналуудыг тусгаж, зөв томъёоллоор, зөв дүгнэлттэйгээр бэлтгэхийг Л.Баяр-Эрдэнэ дэд захирал, Д.Барсболд дарга нарт үүрэг болгов.

5. ШУТИС-д 2018/2019 оны хичээлийн жилд элсүүлэх элсэлтийн хяналтын тоог 5235 гэж тогтож, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтов. Удирдах зөвлөлд танилцуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг СОАЭ дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

6. “2018/2019 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанли”-г хэвлээд захирлын зөвлөлийн гишүүдэд тараах, дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр хойшлуулав.

7. ХШУС-иас БНХАУ-ын гурван их сургуулиудтай 2+2 хамтарсан “химийн инженерчлэл”, үйлдвэрийн экологийн инженер”, “статистик” хөтөлбөрүүдийн бэлтгэл хангаж, тусгай зөвшөөрөлд бичүүлэх ажлыг процдурын дагуу хийж, хэрэгжүүлж ажиллахыг СОАЭ дэд захирал Х.Энхжаргал, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг нарт үүрэг болгов.

8. ШУТИС-ийн 60 жилийн ойн логоны уралдаанд ирүүлсэн бүтээлүүд шаардлага хангахгүй байгаа учир ажлын хэсгийг ахин бүтээл авч, шалгаруулалт хийхийг Ажлын хэсэг /Л.Баяр-Эрдэнэ/-т үүрэг болгов.

9. “Горхи дахь оюутны дадлагын полигоны үйл ажиллагааны журам”-ын төсөлд бүрэлдэхүүн сургуулиудаас санал авч, редакцийн найруулга хийж, батлуулахыг ХОХГ-ын дарга Г.Жавхланд үүрэг болгов.

10. Горхи дахь оюутны дадлагын полигоны ариун цэврийн байгууламжийг шинээр байгуулах, одоо байгаа нүхэн жорлон, угаадасны нүхийг булах ажилд шаардагдах зардлыг бүрэлдэхүүн сургууль, холбогдох нэгжүүдэд тэнцүү хувааж гаргуулах. Бүрэлдэхүүн сургууль, холбогдох нэгжүүдээс татан төвлөрүүлэх зардлыг захиргааны дансанд төвлөрүүлж дээрх ажилд зарцуулахыг СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэд хариуцуулав.

11. Горхи дахь оюутны дадлагын полигоны ариун цэврийн байгууламжийг барих асуудалд маш хариуцлагатай, ажил хэрэгч хандаж, холбогдох стандартад нийцүүлэн, чанарын шаардлага хангахуйцаар хийж гүйцэтгэхийг СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, ХОХГ-ын дарга Г.Жавхлан нарт үүрэг болгов.

12. МехТС-ийн ахлах нягтлан бодогч Г.Балжиннямын эмчилгээний зардалд зориулж 2018 оны хамтын гэрээний дагуу Механик, тээврийн сургуулиас 2,000,000.00 (хоёр сая) төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

 

Захиргаа, хүний нөөцийн газар