Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно. Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрөлтэй байна.
Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ.
Үйлчилгээний салбарын шилдэг инновацийн шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацийг дэмжих үйлчилгээг нэр дэвшүүлнэ.
Үндэсний инновацийн шагналд шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгч нарын хүсэлтийг хүлээн авна.
Та бүхнийг “Үндэсний инновацийн шагнал олгох журам” (277.39 KB)
-ын дагуу холбогдох баримт бичгээ бүрдүүлэн “Үндэсний инновацийн шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Бүтээлд тавигдах шаардлага:
Холбоо барих утас: 263180
Багшлах эрх олгох сургалт
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН АЖИЛД ОЮУТАН АВНА
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн сонгон шалгаруулалтад урьж байна
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймгийн технологийн дээд сургуулийн захирлын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын үр дүн