MUST English Forum (MEF) нь ШУТИС-ийн багш, ажилтан, оюутнуудын Англи хэлний ярианы чадварыг дээшлүүлэх, төрөл бүрийн сэдвийн талаар мэдлэг мэдээлэл авах, гадаадын болон Монгол улсын төрөл бүрийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг олгох үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Өмнөх форумд бид “Нэгдсэн үндэсний байгууллага-UNDP”, “People in Need”, “Монголын худалдааг дэмжих төсөл”, “Ger Community Mapping Center” гэх мэт байгууллагуудаас гадны болон Монголын нэр хүндтэй эрхмүүдийг урин оролцуулж байсан билээ.
Харин MEF-ийн ээлжит форумд Америкийн элчин сайдын яамны Байгаль орчин, Шинжлэх ухаан хариуцсан мэргэжилтэн ноён Onejin Wu “U.S. Cooperation with Mongolian University of Science and Technology on the Environmental issues” гэсэн сонирхолтой сэдвээр илтгэл тавьж харилцан ярилцах юм.
Хэлэлцүүлэг 2018 оны 03-р сарын 30-нд ШУТИС-н 1-р байрны 203 тоот өрөөнд 16 цагт зохион байгуулагдана.
Энэхүү сонирхолтой хэлэлцүүлэгт та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Оролцох хүний тоо хязгаартай тул 2018 оны 03 сарын 28-аас өмнө амжиж бүртгүүлнэ үү. Та бүхэн Овог нэр, Утасны дугаар, ажил, мэргэжлээ ayur_426@yahoo.com, myadag.d@gmail.com хаягаар захидал илгээж эсвэл 89670042, 99445583 дугаарт мессеж илгээж бүртгүүлэх боломжтой.
MUST ENGLISH FORUM
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга