Эрхэм хүндэт ШУТИС-ийн профессор, багш, судлаач таныг “ШУТИС-ИЙН ОНЫ ШИЛДЭГ БАГШИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ”-нд урьж байна.
Цуврал лекцийн зочид:
Эрдэм судлалын ажлаараа сургуулийн нэр хүндийг өргөж, залуу судлаачдыг дагалдуулан удирддаг, судалгааны ажил нь практикт нэвтэрсэн ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ, боловсролын шинэчлэлд манлайлан оролцдог, идэвхтэй сургалтын арга технологийн чиглэлээр судалгаа хийж, сургалтандаа нэвтрүүлдэг ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ, багш мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн, нийгэм хамт олны ажилд идэвхтэй оролцдог ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ, оюутан өөрийгөө нээн хөгжүүлэх, мэргэжлээ таньж, дур сонирхолтой болоход нь чиглэсэн ажлуудыг санаачлан зохион байгуулдаг ШИЛДЭГ ЗӨВЛӨХ БАГШ, инновацийн шинэ бүтээл, бүтээгдэхүүн гаргаж, онцгой санаагаа хэрэгжүүлэн практикт нэвтрүүлдэг, шинийг санаачлагч ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ БАГШ нар байх болно.
Хэзээ: Сар бүрийн 3 дугаар долоо хоног, Пүрэг гараг,10:00-13:00 цаг
Хаана: ШУТИС-ийн 1-р байр Эрдмийн Зөвлөлийн Өрөө /1-203/
Зохион байгуулагч: ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, Багшийн хөгжлийн багууд
Дэлгэрэнгүй мэдээллийг: 320383 /1053/
Мэйл хаяг: FDC@must.edu.mn
Вэб сайт: http://fdc.edu.mn/

Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв