Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян “Багш шавийн барилдлага” сэдвээр сонирхолтой лекц уншина
Хэзээ: 2017.12.07 18:00
Хаана: ШУТИС-ийн төв байрны Урлаг заал
Лекцийн сэдэв: “Багш шавийн барилдлага”
Илтгэгч: МУБИС-ийн Монгол судлалын төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, МУ-ын гавьяат багш, ардын багш Ц.Өнөрбаян
Оролцогч: ШУТИС-ийн багш, оюутнууд
Санаачлагч: ГХИ-ийн АХСТ-ийн багш Т.Цэнд-Аюуш, ХХШТ-ийн багш М.Ганболд
Ц.Өнөрбаян багш Монгол улсын дээд боловсролын байгууллагад 50 орчим жил багшилж, олон мянган судлаач, эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчдийг төрүүлэн гаргах их үйлсэд хувь нэмрээ бахархам оруулж яваа Монгол судлал, хэл шинжлэлийн нэрт эрдэмтдийн нэг билээ. Тэрбээр 2000 онд Монгол Улсын гавьяат багш цолоор шагнуулж, 2009 онд Английн Кэмбрижид төвтэй Дэлхийн намтар судлалын нийгэмлэгээс олгодог “Дэлхийн тэргүүлэгч сурган хүмүүжүүлэгч” цолыг хүртсэн.
Ц.Өнөрбаян багш бээр энэхүү лекцээрээ багш шавийн барилдлага гэж юу болох, багш хүн, шавь хүн гэж хэнийг хэлэх, ямар шинж чанарыг өөртөө агуулж нэгдсэн зорилгод хүрдэг талаар дорно дахины ухааны үүднээс тайлбарлан өгүүлэх болно. Багш нь шавиа энэрэн хайрлаж, чин сэтгэлээр номын үндсийг сургах, шавь нь багшаа хүндэтгэн биширч, хичээнгүй шударгаар ном заалгадаг нь Монголын уламжлалт ёс юм.
ШУТИС БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
ГХИ БАГШ ХӨГЖЛИЙН БАГ
ОЮУТНЫ СОЁЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Багшлах эрх олгох сургалт
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН АЖИЛД ОЮУТАН АВНА
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн сонгон шалгаруулалтад урьж байна
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймгийн технологийн дээд сургуулийн захирлын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын үр дүн